Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академитай хамтран Европын Холбооны дэмжлэгээр хэрэгжүүлсэн “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд Монголын 35 Төрийн бус байгууллага Иргэний нийгмийн хариуцлагын 9 зарчмыг хэлэлцэн тогтож, нэгдсэн юм.
Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх гарын авлага, үнэлгээний аргачлалыг доктор Ц.Бүжидмаа эмхэтгэн боловсруулсан.
Иргэний нийгмийн байгууллагууд энэхүү үнэлгээгээр өөрийн байгууллагын эгэх хариуцлагын зарчмын хэрэгжилтийг үнэлж, давуу тал болон сайжруулах шаардлагатай чиглэлээ тодорхойлох боломжтой.
Доорх 9 зарчим тус бүрийн үнэлгээг сонгон бөглөнө үү. Үнэлгээний үр дүнг бүртгүүлсэн и-мэйл хаягаар илгээнэ.
