Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан Үндэсний сүлжээнээс Авлигатай Тэмцэх Газар -тай хамтран зохион байгуулдаг “Авлигаас ангид Төрийн алба -Менторшип хөтөлбөр” 2026 өнөөдөр эхэллээ.
Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр-ийн ментор УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа, Жендэрийн Үндэсний Хороо- ны нарийн бичгийн дарга бөгөөд, ажлын албаны дарга А.Адилбиш нар оролцов.
Түүнчлэн Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн дарга Ц.Цэдэвсүрэн хүрэлцэн ирж, менторын туршлагаасаа хуваалцаж, халуун дулаан ярилцлага өрнүүлж, оролцогч бүсгүйчүүдэд урам зориг өгөв.
2026 оны хөтөлбөрийн эхний танхимын сургалтад Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сангийн Тэргүүн доктор, проф Ц.Бүжидмаа , АТГ- ын АТҮХХХ- ийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Манлайлал Хөгжлийн хүрээлэнгийн захирал Ц. Сайнбаяр нар хөтлөн явуулав.


