November 22, 2026

СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмэгтэйчүүд, залуучуудын Оюуны Сан (LEOS) Үндэсний сүлжээ нь эмэгтэйчүүд, залуучуудын улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн бйагууллагуудад зориулсан сургалт, судалгаа, үнэлгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг сургалт, судалгааны байгууллага юм.

Бид байгууллагын хэрэгцээ, зорилтот бүлэг, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн шинэ үеийн лидершип, манлайлал, ёс зүй, хувь хүний хөгжил, хүний эрх, жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцооны чиглэлээр сургалт менторшип хөтөлбөр, төслийн үнэлгээ, сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр мэргэшсэн үйлчилгээ санал болгодог.

ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД

  • Менторшип хөтөлбөр
  • Иргэдийн хяналт, нийгмийн эгэх хариуцлагын хөтөлбөр
  • Эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцооны хөтөлбөр
  • Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжуулах хөтөлбөр
  • Иргэний нийгмийн байгууллагын чадавх бэхжүүлэх хөтөлбөр
  • Залуучуудын манлайлал, иргэний боловсролын хөтөлбөр
  • Дижитал ардчиллыг бэхжүүлэх санаачилга

    СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

    ЭЗОС (ЛЭОС) болон Нью женернйшн Лидершип академи нь төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтнүүд, иргэд, олон нийтэд зориулсан хэрэгцээнд суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлдэг.

    Үндсэн сургалтын багцууд:

    1. Төрийн албан хаагчдын сургалт
    • Шинэ зууны манлайлал
    • Хувь хүний хөгжил, карьер төлөвлөлт
    • Коучинг
    • Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр
    • Дижитал ур чадвар, илтгэх урлаг

    2. Удирдах ажилтны манлайллын сургалт

    • Үнэт зүйлд суурилсан манлайлал
    • Байгууллагын соёл, багийн уур амьсгал
    • Өөрчлөлтийн удирдлага, инновац
    • Хиймэл оюун ухаан ба дижитал шилжилт
    • Хэлэлцээр, зөрчил шийдвэрлэлт
    • Ментор бэлтгэх сургалт

    3. Төрийн албаны ёс зүйн сургалт

    • Ёс зүйн менежмент
    • Хувь хүний ёс зүйн төлөвшил
    • Ёс зүйн манлайлал
    • Ёс зүйн шийдвэр гаргалт
    • Ёс зүйн нөлөөллийн ажил
    • Ёс зүйн зөвлөн туслах

    4. ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалт

    • Төлөөллийн манлайлал
    • Иргэдийн оролцоо, төлөөлөл
    • Төлөөлөгчийн ёс зүй
    • Улс төрийн карьерын хөгжил
    • Нэр дэвшигчийн имиж, илтгэх ур чадвар