“АВЛИГААС АНГИД ТӨРИЙН АЛБА МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР 2026”
Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан – аас Авлигатай Тэмцэх Газар-тай хамтран хэрэгжүүлж буй “Авлигаас ангид төрийн алба” хөтөлбөрийн 2026 оны 3 дахь сургалт 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Авлигатай тэмцэх газрын олон нийтийн төвд зохион байгуулагдав.
Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангаас 2020-2022 онд Канадын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайлал” болон ЛЭОС- ийн “Улс төрийн манлайлал”-ын хөтөлбөрийн төгсөгчид уг хөтөлбөрт хамрагдаж байна.
Уг хөтөлбөрөөр өмнө нь манай байгуллагын манлайллын сургалтыг дүүргэж, амжилттай төгссөн Төрийн албан хаагчидаас сонгогдсон оролцогчдыг “Ментор” болгож, бэлтгэх, ментий нартайгаа хэрхэн ажиллах, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар ахисан шатны мэдлэг ур чадварыг олгож байгаагаараа онцлог юм.
2025 он энэхүү хөтөлбөрөөр 25 ментор бэлтгэсэн бол 2026 оны хөтөлбөрт 20 оролцогч хамрагдаж байна.







